2012-10-12
Word дээрх нийтлэг алдааг хэрхэн засах вэ?
Доорх чиглэлээр алдааг засах зөвлөгөөг өгөх болно. Үүнд: 1. Word дээрх хэрэглүүрийн хүснэгт алга болсон 2. Word дээрх гэмтэл алдаа давтагдах 3. Нээгдсэнийхээ дараа түр гацах 4. Тухайн документтай холбогдолгүй үйлдлүүд гарч ирэх Танд эдгээрийн аль нэг асуудал тулгарсан бол доорх алхмуудыг хэрэгжүүлээд үзээрэй. Түр файлуудаа устгах нь: Та аливаа документийг нээх үед Word програм нь тухайн документийн тухай мэдээллийг түр файл болон хадгалж эхэлдэг. Документийг хаахад хадгалсан түр файлуудаа устгах автомат тохируулгатай байдаг боловч ямарваа нэг гэмтэл саатал тухайн үед тохиолдвол түр файлууд устгагддаггүй. Энэхүү түр файлууд Word-н хэвийн үйл ажиллагаанд саад учруулдаг. Энэхүү түр файлуудыг устгах хамгийн энгийн арга бол: 1. Ачааллаж байгаа бүх хэрэглээнүүдээ унтраа. 2. Ингээд хоосон зайн дээр хулганаа байрлуулан F3-ийг дарж хайх хэрэгслийг гарган ирнэ. 3. Эхний дискэн дахь агуулагдах бүх хавтсанд хайлт хийж байгаа эсэхийг шалга. 4. "All or part of the file name" гэсэн хайрцган дээр *.tmp;~*.do?;~*.wbk гэсэн хайлтыг хий. Ингээд хайлтаа хийж гарч ирсэн үр дүнг устгах хэрэгтэй. Өөрөөр хэлбэл энэ нь дээрх хэлсэн түр файлууд байх болно. Гарч ирсэн файлуудыг устгахаасаа өмнө түр файлууд мөн эсэхийг сайтар шалгаарай. Хэрхэн Word-г элдэв нэмэлт хавтаснуудгүйгээр эхлүүлэх вэ? Word эхлэх болгонд таны цагаас үрэх мэт эхлэл хавтасууд гарч ирдэг. Энэ нь Word гацах гол шалтаг болж байдаг. Үүнийг засварлахын тулд та: 1. Start >Run гэсэн дарааллаар орж winword.exe /a гэж бичих хэрэгтэй. 2. Ингээд Enter дар. Дарахаасаа өмнө /a тэмдэглэгээний өмнө сул зай байгааг анзаараарай. Ингээд дээрх алхмыг хийснээр Word дээрх асуудал шийдэгдсэн гэдэгт итгэлтэй байна. 3. Дээрх алхмыг авсан ч асуудал байсаар байгаа бол Хайлтын системийг F3 дарж гаргаж ирэн Normal.dot гэсэн хайлтыг file name гэсэн хайрцганд бичин хайгаарай. 4. Ингэж хайлт хийхэд Windows-н хувилбараас шалтгаалан Normal.dot нь нуугдмал хэлбэртэй байж болно. Нуугдмал хэлбэртэй байгаа бол Tools > Folder options дарааллаар орж View tab-с "Show hidden files and folders" гэсэн сонголтыг идэвхижүлээрэй. 5. Хайлт дээр гарч ирсэн Normal.dot дээр хулганы баруун товчийг дарж нэрийг нь Normal.old. болгон өөрчлөөрэй. 6. Word програмаа ачааллуул. Удаан гацдаг байдал арилсан байх болно. Ингээд Word дээрх алдаанууд засагдсан бол таны асуудал Normal template-тай холбоотой гажуудал байсан байна. Хэрэв засагдаагүй бол Word эхлэхэд ачаалладаг бусад templates-ийг шалгах хэрэгтэй. Бусад Word global templates болон нэмэлтүүдийг идэвхигүй болгох: 1. Word эхлэхэд яг ямар нэмэлтүүд эсвэл хавтасууд ачааллаж байна гэдгийг олох. Энэ нь ихэвчилэн C:Documents and SettingsusernameApplication DataMicrosoftWordStartup байрладаг. 2. Эхлэл хавтаснаас эдгээрийг арилгах хэрэгтэй. |
Сэтгэгдэл бичих